
Датаком нь хэрэглэгч, түнш байгууллагууддаа дараах онц ноцтой кибер аюулгүй байдлын эрсдэлийн талаар яаралтай анхааруулж байна.
2025 оны 12-р сарын эхээр React-ийн Server Components (RSC) механизмыг ашигладаг системүүдэд алсын удирдлагаар сервер дээр дурын код ажиллуулах боломжтой (Remote Code Execution – RCE) аюултай алдаа илэрсэн нь баталгаажсан.
Энэхүү эмзэг байдлыг ашигласан тохиолдолд:
Сервер бүрэн хяналтад орох
Хэрэглэгчийн мэдээлэл алдагдах
Нууц үг, токен, санхүүгийн мэдээлэл задрах
Бизнесийн үйл ажиллагаа саатах ноцтой эрсдэл үүсэх боломжтой.
Дараах төрлийн системүүд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдоно:
React-ийн Server Components ашигласан вэб аппликейшнүүд
Next.js (ялангуяа App Router ашигласан хувилбарууд)
Сервер дээр шууд React-ийн асинхрон өгөгдөл боловсруулах логик ажиллуулдаг системүүд
Олон нийтэд нээлттэй (public) веб сайт, админ панель, API, хэрэглэгчийн порталууд
Хэрэв танай байгууллага React / Next.js ашиглаж байгаа бол доорх алхмуудыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай:
React болон холбогдох Server Components-ийн хамгийн сүүлийн аюулгүй хувилбар руу яаралтай upgrade хийх
Docker image, CI/CD pipeline, build серверүүдийн dependency-г бүрэн шинэчлэх
Public endpoint-ууд руу орж ирж буй POST request-үүдэд:
Rate-limit
WAF / Firewall хамгаалалт
API gateway-ийн нэмэлт шалгалт нэвтрүүлэх
Сервер дээр:
Сэжигтэй процесс
Танигдаагүй код гүйцэтгэл
Хэт олон хүсэлт (abnormal traffic)
зэрэг шинж тэмдгийг лог болон alert-аар шуурхай хянах
2024–2025 онд build хийсэн хуучин backend, staging, test серверүүдийг хүртэл шалгах
Backup-аас буцаан сэргээх шаардлагатай нөхцөлд зөвхөн patch хийсний дараа restore хийх
Энгийн XSS, SQL injection-ээс ялгаатай нь энэхүү алдаа нь:
Нэвтрэх эрх шаардахгүй
Шууд сервер дээр код ажиллуулах боломж олгодог
Cloud орчин, контейнер, дотоод сүлжээ бүхэлд нь халдлагад оруулах боломжтой
Өөрөөр хэлбэл энэ нь “сервер бүрэн унах” эрсдэлтэй түвшний эмзэг байдал юм.
Танай байгууллагын аппликейшн React ашиглаж байгаа эсэхийг яаралтай audit хийх
Хөгжүүлэлтийн баг, систем админ, аюулгүй байдлын багийн хамтарсан түргэн хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргах
Production системд update хийх боломжгүй үед:
Түр access-ийг хаах
VPN-ээр л хандах
Админ хэсгүүдийг IP-ээр хязгаарлах
React суурьтай системүүдэд илэрсэн уг эмзэг байдал нь:
Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал
Хэрэглэгчийн итгэл
Бизнесийн тасралтгүй ажиллагаанд шууд аюул заналхийлж байгаа тул
“дараа нь” биш — “яг одоо” арга хэмжээ авах ёстой түвшний анхааруулга гэж Датаком анхааруулж байна.